Катеринг

ХАКМС ХХК нь Монгол Улсын нийтийн хоолны стандарт, технологи картын дагуу олон төрлийн амт, орц найрлага бүхий амт чанартай хоол, хүнсээр үйлчлэхийн зэрэгцээ хээрийн ангиуд болон уурхайн төслийн сайтуудад амрах хотхоны ая тухтай, цэвэр цэмцгэр байдлыг хангах угаалга, цэвэрлэгээ, кемпийн зохион байгуулалтын үйлчилгээ үзүүлдэг.  Манай мастер зэрэгтэй, туршлагатай тогооч нар хоолны чанар стандарт, хоолны цэс боловсруулалтыг өндөр түвшинд хийж, эрүүл ахуйн ажилтнууд хоол хүнсний нийлүүлэлт, хадгалалт, боловсруулалт зэрэг үйл ажиллагаанд процессын хяналт тавин ажиллаж байна.