Бидний тухай

ХАКМС ХХК нь 2010 онд байгуулагдсан, уул уурхайн салбарт тээвэр ложистикийн болон харуул хамгаалалт, катеринг, кемпийн үйлчилгээ, автозамын салбарт замын барилга угсралт, дэд бүтцийн гэрээт ажил үйлчилгээ эрхэлдэг. Нийт 200 гаруй ажилтан, 80 гаруй машин техник бүхий үндэсний компани юм. Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй алслагдсан хээрийн ангиуд, уул уурхайн төслийн байршлуудад ложистикийн болон хүнсний хангамж, ажилчдын амрах хотхоны таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн иж бүрэн үйлчилгээг үзүүлж байна.

Бид 2010-2012 онд Саусгоби сэндс ХХК-ий Овоот толгойн төсөлд уурхайн туслах ажлууд, далангийн болон замын ажил хийн гүйцэтгэж, 2014 оноос хойш Хишиг Арвин Индустриал ХХК-ий Эрдэнэс Таван Толгойн орд дахь төсөлд харуул хамгаалалт, катеринг, техникийн түрээс үйлчилгээ үзүүлж ирсэн. Автозамын салбарт 2013 оноос Тотал Инж ХХК-д автозамын барилга угсралтын ажилд туслан гүйцэтгэгчээр, 2016 онд Нийслэлийн Засаг даргатай концессын гэрээ байгуулсны дагуу Яргайтын богинын ам дахь зуслангийн замын өргөтгөл шинэчлэлтийн ажилд ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байна.